Хэрэглэгч та захиалга баталгаажуулсны дараа төлбөр төлөх сонголтоо хийх шаардлагатай. Төлбөр төлөх цонх дээр “Бэлэн”-ээр буюу захиалга хүргэж өгөхөд төлбөрөө төлөх эсвэл “Бэлэн бус”-аар буюу төлбөрөө жолоочид дансаар шилжүүлэх, Storepay-р 4 хуваан төлөх, Qpay болон HiPay-р урьдчилан төлөх боломжтой. Бэлэн бус болон Qpay, Hipay-р төлбөр төлөх тохиолдолд “Гүйлгээний утга” хэсэгт захиалгын дугаар болон утасны дугаараа бичнэ үү.
TU baby shopping нь хүүхдийн хэрэгсэл, тоглоом, арьс арчилгаа, ном, өлгий болон хувцасны брэндүүдтэй хамтран ажиллахыг урьж байна. Та өөрийн бараа бүтээгдэхүүнээ https://www.facebook.com/tubabyshopping хуудас болон www.tu-shopping.mn сайтад байршуулж хүргэлтээр худалдан борлуулах боломжтой. Маркетинг, контент дизайн, зөвлөх үйлчилгээнд хамрагдаж, бараа бүтээгдэхүүний борлуулалтаа өсгөхийг хүссэн хувь хүн, албан байгууллагыг хамтран ажиллахыг урьж байна. Хаяг: БЗД 26-р хороо, Хүннү гудамж, Santo smart apartment 213-р байр, 107 тоот. Фейсбүүк хаяг: https://www.facebook.com/tubabyshopping И-мейл: gerlee@misco.mn Холбоо барих: 7611-0588. 9400-4640
Системийн баруун дээд буланд байгаа нэвтрэх болон бүртгүүлэх гэсэн сонголтын аль нэгийг сонгоно. Та өөрийн facebook хаяг болон цахим шуудангаар бүртгүүлж нэвтрэх боломжтой. Хэрэв та цахим шуудангаар бүртгүүлж байгаа тохиолдолд шинээр нууц үг үүсгэн ашиглана. Хэрэглэгч бүртгүүлэх үедээ цахим шуудан болон утасны дугаар үнэн зөв бөглөх шаардлагатай. Төлбөрийн и баримт цахим шуудан болон утасны дугаараар илгээгдэх болохыг анхаарна уу.
Хэрэглэгч танд захиалга хүргэгдсэнээс хойш 48 цагийн дотор 76110588 утсаар холбогдон бараагаа солих болон буцаах боломжтой. Буцаах болон солих тохиолдолд дараах нөхцөлүүдэд боломжгүйг анхаарна уу. Үүнд: - Захиалсан бараа нь хэрэглэгчээс үүдэн гэмтсэн, урагдсан - Барааны лац задарсан, хэрэглэсэн Буцаалтын төлбөр: - Хэрэглэгч захиалгаа буцаах болон солих тохиолдолд буцаалтын 5000 төгрөг төлөх ёстойг анхаарна уу.
Хэрэглэгч захиалга өгснөөс хойш 30 минутын дотор захиалгаа цуцлах боломжтой. Хэрэглэгч захиалгаа хүргэлтэд гарснаас хойш цуцалбал хүргэлтийн мөнгө төлнө.