Нярайд яагаад батга үүсдэг вэ?
Нярайд яагаад батга үүсдэг вэ?
2022-02-16 20:54

Нярайн батга нь ихэвчлэн хацар, дух, эрүү орчимд гардаг. Зургаан сараас гурван нас хүртэл үргэлжилдэг. Эрэгтэй хүүхдүүдэд ихэвчлэн тохиолддог. Хөнгөн, дунд, хүнд хэлбэрээр илэрч болно. Ихэнх хүүхдүүдэд аажимдаа хэдэн сарын дотор арилдаг. Батга нь хар, цагаан батга, зарим нь үрэвсэж, идээлж болно. Зарим тохиолдолд сорвижилт үүсгэдэг.

НЯРАЙД ЯАГААД БАТГА ҮҮСДЭГ ВЭ?

- Шалтгаан тодорхойгүй.

- Удамшлын гаралтай байж болно гэж үздэг.

- Зарим хүүхдэд ээжээс нь дамжсан илүүдэл тестостерон болон бусад эр бэлгийн даавартай холбоотой гэж үздэг.

Батга нь бэлгийн бойжилтын өмнөх нас болох 2-6 насанд ховор тохиолдох ба энэ насанд эр бэлгийн дааврын түвшин хэвийн хэмжээнээс их байвал эршүүд шинжтэй болох нөхцөл болдог. Өөрөөр хэлбэл:

- биеэрээ үсэрхэг,

- гаж өсөлт,

- бэлэг эрхтэний болон хөхний хөгжил,

-  биеийн үнэр г.м.

Батгатай хүүхдүүдийн дааврын өөрчлөлт нь дараах эмгэгүүдтэй хавсарсан байж болдог. Үүнд:

Бөөрний дээд булчирхайн төарөлхийн гиперплази /хэт ургалт/p

Кушингийн өвчин
21-гидрооксилаза ферментийн дутмагшил
Бэлгийн бойжилт хэт эрт эхлэх
Эр бэлгийн даавар ялгаруулагч хавдар
Зарим төрлийн эмийн бодисууд
Шинжилгээ наардлагатай юу?

Ихэнх хүүхдүүд шинжилгээ өгөх шаардлагагүй. Том хүүхдүүдэд, хэрвээ эрших шинж илэрвэл:

Цусны шинжилгээнд: DHEAS, testosterone, 17-hydroxyprogesterone, LH, FSH, prolactin
Рентгенд: /X-ray/: ясны өсөлтийн хэмжил /bone age measurement/

ЯМАР ҮР ДАГАВАРТАЙ ВЭ?

Хүнд хэлбэрийн нярайн батганы үед арилахгүй сорви тогтдог. Мөн өсвөр насандаа ч хүнд, хэцүү батга үүсэх хандлагатай байдаг. Ямар эмчилгээ хийх вэ?

Эмчилгээ нь:

1/ Ихэвчлэн хэсэг газарт бензойл пероксид /benzoyl peroxide 2,5%/, эритромициний гель түрхэнэ.

2/ Хүнд хэлбэрийн үед уухаар антибиотек /эритромицин, trimethoprim /триметоприм/, шаардлагатай бол изотретинойн хэрэглэж болно.

Анхаарах: терациклин-ийг бага насны хүүхдэд хэрэглэх ёсгүй. Шүдэнд арилшгүй толбо тогтоодог. 

Эх сурвалж:АӨСҮТ

TU shopping"TU" /Thank You/ онлайн дэлгүүр нь 2019 оны 10 дугаар сараас 0-3 хүртэлх насны хүүхдийн бүхий л хэрэгцээт хүүхдийн сүү тэжээл, живх, угж, аяга, таваг хэрэгсэл, өлгий, хувцас, арьс арчилгааны бүтээгдэхүүнийг өхөөрдөм үрсээ харан суугаа ээж аавуудынхаа ажлыг хөнгөвчлөх зорилгоор гараас гарт түргэн шуурхай хүргэх үйлчилгээг үзүүлж байна. Бид бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, хэрэглэгч харилцагч нартаа найдвартай, түргэн шуурхай хүргэлт хийж үйлчлүүлэгч та бүхнийхээ итгэлийг хүлээсэн, хариуцлагатай компани болох зорилго тавин ажиллаж байна.

2022 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.