Хүүхдийн гэдэсний дүүрэнгийг арилгах массаж
Хүүхдийн гэдэсний дүүрэнгийг арилгах массаж
2022-02-18 17:05

Нярай хүүхдийн хувьд гэдэс дүүрэх нь эвгүй мэдрэмж, өвдөлтийг илэрхийлдэг бөгөөд шөнө уйлах, нойргүйдэх шалтгаан болдог. Гэдэсний олон эмгэгийн нэг нь гэдэс дүүрэх шинж юм. Энэ нь гэдэсний хий ихээр хуримтлагдах процесс. Гэдэс дүүрэх нь цанхайх, дүрдийх, гэдэс тэлэх зэрэг шинжүүдээр илэрдэг.


  • Нярайн хүүхдийн гэдэс дүүрэх шалтгаан
  • Агаар дутагдах
  • Тархины цусан хангамжийн дутагдал
  • Тархи доргих
  • Нэг төрлийн хоол хүнс удаан хэрэглэх
  • Нойрондоо муу байх
  • Ходоод болон гэдсээр даарах


Нярай хүүхдийн гэдэсний дүүрэнгийг арилгах арга нь иллэг хийх юм. Иллэг хэрхэн хийх талаар зөвлөгөөг хүргэж байна:


Юуны өмнө гэртээ хийх эмчилгээний аргуудынхаа талаар хүүхдийн эмчтэй зөвлөлдөх хэрэгтэйг анхаарна уу.

Иллэг хийж байх үед хүүхэд тайван байх ёстой. Өглөө болон орой унтахын өмнө иллэг хийх нь илүү үр дүнтэй. Иллэгийг зөөлөн хийх бөгөөд хүүхдэд таагүй мэдрэмж төрүүлээгүй бол иллэгийн даралтыг бага багаар нэмэгдүүлж болно. Хүүхдийг гулгихаас сэргийлж, хооллосноос цагийн дараа иллэгийг хийвэл зохистой.


Гэдэсний дүүрэнгийг арилгах массаж


Гэдсэнд иллэг хийх нь хуримтлагдсан хийг гадагшлуулах юм. дулаан, нам гүм газарт, нуруун доор нь зөөлөн алчуур дэвсэж, загасны тос, шар тос, хонины сүүл зэргийг алгандаа нингэвтэр түрхээд иллэгээ хийж эхэлнэ.


Цагийн зүүний дагуу хоёр гараараа зөөлөн илнэ.

Хоёр гараа хөндлөн байрлуулж, сэлүүрдэж байгаа мэт хөдөлгөөнөөр хийнэ.

Хоёр эрхий хуруугаа хүүхдийн хэвлий хэсэгт байрлуулж гадагш зөөлөн илнэ.



Хэвлийн баруун доод хэсгээс дээш, дараа нь хавирганы нуман доогуур хөндлөн, тэгээд зүүн талаас эхлэн баруун тийш хуруугаараа зөөлөн товших хөдөлгөөн хийнэ.

Хэвлийн зүүн талаас эхлэн баруун тийш хуруугаараа зөөлөн товших хөдөлгөөн хийнэ



Хийг гадагшлуулах хөлийн массаж

Хүүхдээ хэвтэж байхад нь хөлийн түнх хэсгээр нь тойрог маягаар зөөлөн хөдөлгөх хэрэгтэй. Энэ нь хий болон өтгөнийг гадагшлуулахад тустай.





TU shopping"TU" /Thank You/ онлайн дэлгүүр нь 2019 оны 10 дугаар сараас 0-3 хүртэлх насны хүүхдийн бүхий л хэрэгцээт хүүхдийн сүү тэжээл, живх, угж, аяга, таваг хэрэгсэл, өлгий, хувцас, арьс арчилгааны бүтээгдэхүүнийг өхөөрдөм үрсээ харан суугаа ээж аавуудынхаа ажлыг хөнгөвчлөх зорилгоор гараас гарт түргэн шуурхай хүргэх үйлчилгээг үзүүлж байна. Бид бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, хэрэглэгч харилцагч нартаа найдвартай, түргэн шуурхай хүргэлт хийж үйлчлүүлэгч та бүхнийхээ итгэлийг хүлээсэн, хариуцлагатай компани болох зорилго тавин ажиллаж байна.

2022 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.